Монголын орчин vеийн утга зохиолыг vндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг монгол бичгээр
МИНИЙ НУТАГ
Хэнтий, Хангай, Соёны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хєвсгєл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хєхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрханууд
Хєх тэнгэр цэлмэсэн хєдєє хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Нарийн євс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дєрвєн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хєрс шороот газартай
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж єссєн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Євлийн тасхийм цагт цасан мєсєн бvрхээд
Болор шилийн єнгє гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хvннv, Сvннvгийн vеэс хєгшид євгєдийн нутаг
Хєх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єссєн тєрсєн бидний vндэсний хайртай нутаг
Єнгєлзєгч дайсан ирвэл vтэр єшиглєн хєєнє
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертєнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
монголын сайхан шүлэг
bayrla uneher ih hereg bolloo
NUTUG GJ BICHDEG BIZDEE?
ZASAAARAI
нутаг гэдгийг нутуг гэж бичдэг шүү дээ
МАШ ГОЁ ШҮЛЭГ ШҮҮ УНШААД БАЙМААР
за эхнээс авахуулаад нилээн алдаа байна. шарга гэдгийг ширга гэж бичнэв шарга гэдэг нь шар үхэр гэдэг язгуур үг дээр нөхцөл залгасан байна. гэх мэт… горхи, хөвсгөл, увс гэх мэт…
за их баярлалаа, алдааг даруй засна.
bayrlalaa mash ioh hereg bolloo
маш гоё шүлэг шүү
mash ikh bayarllaaa
ymr ih aldaatai ym be -_-
Алдааг тодорхой хэлж өгвөл их баярлах болно
goe shvleg shvv gehdee jhon aldaa bn
tnx
yst hrg bllo byrlla goy blog bn admind.
Үнэхээр их баярлалаа
гоё шүлэг бна
үнэхээр гоё шүлэг шүү хүмүүсээ ганц тус болооч гол санаа гийн бичээд өгөөч
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
🙂
mongoliin maani uv soyl bolson uneheer baharhmaar shuleg
bayrlalaa vneheer hereg bolloo
geriin daalgawaraa hiichlee
Уншаад л баймаар гоё шүлэг шүү гэхдээ яаж цээжлэх вэ урт юм аа
баярлаа их хэрэг боллоо
Baga angidaa tseejiljil blaa
Aldaa ih bna shuu zasaarai
Bas mongol bichgees kiril ruu galiglaad bicheed ogohgu bz
Hentei Hanggai Soiun-u.ondur saiihan nirugu.nugud gh metchlen