Эвхмэл бичиг (folded script)

Бичиг үсэг хөгжиx явцад бичгийн хэрэглээний шаардлага өссөнөөр бичгийн янз бүрийн шинэ хэлбэр маяг үүсч төрдөг.
Эвхмэл бичиг нь ийм маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж байсан дөрвөлжин бичгээс  санаа авч монгол бичгээр бичиx нэг хэлбэр загвар болон хэрэглэгдэж ирсэн байх үндэслэлтэй.
Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзалан бичдэг төрөлтэй байдаг.
Дєрвєлжин эвхмэл бичгийг гол тєлєв тамга тэмдэг, хаяг, тийз, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд дугуй, угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ.

Эвхмэл бичиг нь үсэг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэгдэн бичигдэхээс гадна уран бүтээлчийн онцлог дүрслэн бодох  сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг.
Эвхмэл үсгийн цагаан толгой

Эвхмэл үсгийн цагаан толгой

Монгол улсын үндсэн хуулийг  эвхмэл бичгээр бичсэн байдал (монгол улсын үндсэн хууль)

эвхмэл бичгээрМонгол гэдэг үгийг дугуй, дөрвөлжин  7 янзаар эвхэж бичсэн байдал:
evhmel mongol bichig
Угалзан эвхмэл бичгээр монгол, өлзий гэдэг үгийг бичсэн байдал



 

 

 

 

 

 

 

Уран бичээч Батбаярын монгол бичгийн эвхмэл үсгээр таван ханат монгол гэрийн харьцаагаар “монгол” гэдэг үгийг гэрийн хэлбэртэйгээр бичиж гэрийн хаалгыг нь “бичиг” гэдэг үгээр бичсэн нь монгол гэр.

 

 
mongol bichig

Түвд эвхмэл бичиг нь (seal script) нь монгол эвхмэлтэй адил санагдлаа, тиймээс доорхи видео танд сонирхолтой байх боловуу…
Түвд уран бичээч Таши Манноxcийн түвд эвхмэлээр хэрхэн бичиж буйг мөн түүний уран бүтээлийг харуулсан видео

37 thoughts on Эвхмэл бичиг (folded script)

  1. Сайн байна уу?дөрвөлжин бичгээр “хэвлэлийн компани” гэж яаж бичих үү туслаач маш их хэрэг болоод байнаа

  2. Энэ дөрвөлжин үсгийн эвхмэл тигээр Калу гэж бичсэн байна. Төвд бичиг биш байна. Төвд бичгийн эгшигүүд дээрээ тэмдэглэгддэг

  3. Монгол бичгийг түмэнд хүргэх чухал.би 4 ангиасаа хойш уншиж уичих гэдэг зүйл тасарсан.дахиж сэргээмээр байна.амжилт танд

    • Миний эвхмэл бичгийн логог уран бичээч Л.Сүхбаатар хийж өгсөнд би маш их талархаж явдаг.
      Уг нь о-г ингэж ч бичсэн нь тэр л уран бүтээлч хүний уран сэтгэмж гэж бодогдож байна.
      Таны надад хаягаа үлдээвэл их баярлах байна. Өөрөөс чинь нэг асуух зүйл байна

  4. Монгол улсын үндсэн хуулийг эвхмэл бичгээр бичсэн байдал (монгол улсын үндсэн хууль) – Энэ дээр өгүүлбэрийн төгсгөлийн сүүлээсээ 2-р дахь Зорилго гэдэг үг эвхмэл байдлаараа яг зөв бичигдсэн болов уу? Шалгаад хариулж өгч туслаач.

Hinterlasse einen Kommentar