„Хэлсэн үг хийснэБичсэн үг үлдэнэ“ гэж калиграфч, яруу найрагч Мэнд- Ооёо гуайн хэлсэнчлэнМонгол бичиг маань бидний түүх, соёл иргэншил, ёс заншил оюун сэтгэлийн гайхамшигт өв дурсгал […]
Read moreWie der mongolische Kalligraf und Poet Mend-Ooyo sagte:Das gesprochene Wort fliegt vorbeiDas geschriebene Wort bleibt Die mongolische Kaligraphie ist ein außergewöhnliches Merkmal der mongolischen Kulturund des […]
Read moreWussten Sie schon, dass die Mongolei das Land mit der höchsten Anzahl von Pferden pro Kopf ist? Wussten Sie schon, dass die Mongolei die erste Nation […]
Read moreБичиг үсэг хөгжиx явцад бичгийн хэрэглээний шаардлага өссөнөөр бичгийн янз бүрийн шинэ хэлбэр маяг үүсч төрдөг.Эвхмэл бичиг нь ийм маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж […]
Read more
Намайг Мѳнхѳѳ Герке гэдэг.
Хувиараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгч. Хамм хотын Мужийн Дээд шатны шүүхийн Ерөнхийлөгчөөр дамжуулан итгэмжлэгдсэн монгол хэлний орчуулагчаар ажиллах албан ёсны эрх олгогдсон, мөн тангараг өргөсөн хэлмэрч орчуулагч.
Олон тэмээгээрээ алдартай Өмнөговь аймагт төрж өссөн нэгэн. Төрсөн нутагтаа дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод 4 жил суралцаж, Багшийн мэргэжлээр сурч төгссөн. Театрын сурган хүмүүжүүлэгч мэргэжлийг Герман Улсад эзэмшсэн. Орчуулагч хэлмэрчийн мэргэжлийн ур чадварын хүрээнд би герман хэлний хамгийн дээд түвшний „Großes Deutsches Sprachdiplom (C2)” болон „Deutsche Rechtssprache“ (Германы хууль, эрх зүйн хэл) гэрчилгээг тус тус эзэмшсэн. Хэлмэрч, орчуулагчаар ажиллах хугацаандаа мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, тогтмол сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдэд хамрагддаг. Техникийн баримт бичиг, тухайлбал гарын авлага, заавар болон мэдээллийн технологитой холбоотой материалыг орчуулахад мэргэжлийн нэр томьёог зөв, тухайн агуулгад нийцүүлэн буулгахын тулд техникийн зохих мэдлэгээс гадна англи хэлний өндөр түвшний мэдлэг чухал байдаг.
Энэ чиглэлээр Германд эзэмшсэн IТ-ийн мэргэжлийн боловсрол, мөн АНУ-д цахимаар болон биечлэн хамрагдсан IT-ийн нэмэлт сургалтууд маань миний ажилд ихээхэн давуу тал болдог. Үүнээс гадна би TESOL (Teaching English to Speakers of Other Languages) гэрчилгээтэй.
Техникийн мэргэжлийн мэдлэг болон хэлний ур чадварын энэхүү хослол нь нарийн төвөгтэй техникийн агуулгыг ч үнэн зөв, ойлгомжтой, мэргэжлийн нэр томьёоны дагуу орчуулах боломжийг надад олгодог.
Монгол хэл бичгээ бишрэн шүтдэг, энэ нандин бичгээ сэргээж олон нийтэд түгээхийн тулд монгол бичгийн веб хуудас бүтээж ажиллуулсан. Энэ хуудсаар дамжуулан хэнбугай ч монгол бичгээ хурдан хугацаанд сурах боломжтой. Уламжлалт монгол бичгийн албан хэрэглээний ач холбогдол мөн улам бүр нэмэгдэж байна. 2025 оноос Монгол Улсын төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлж байна. Түүнчлэн төрийн байгууллагын албан ёсны тамга, тэмдэгт уламжлалт монгол бичиг түгээмэл хэрэглэгддэг. Иймээс Монгол Улсын албан ёсны болон бусад баримт бичгийг мэргэжлийн түвшинд орчуулахад кирилл болон уламжлалт монгол бичгийн аль алиныг эзэмшсэн байх нь онцгой давуу талтай.
Мужийн дээд шүүх дээр тангараг өргөсөн хэлмэрчийн хувьд би тѳрийн болон тѳрийн бус янз бүрийн байгууллага, албан газарт хэлмэрчээр ажиллаж байсан туршлагатайгаас гадна танд Герман-Монгол, Монгол-Герман хэлээр дараах төрлийн орчуулгуудыг санал болгож чадна.
Хамм хотын Мужийн Дээд шатны шүүхийн Ерөнхийлөгчөөр итгэмжлэгдсэн монгол хэлний орчуулагчийн албан ёсоор эрх олгогдсон орчуулагчийн хувьд би бичгэн орчуулгын зөв, бүрэн гүйцэд орчуулсныг бататгах буюу "баталгаажуулах" эрхтэй. Ѳѳрѳѳр хэлбэл бичгэн орчуулгыг тамга дарж бататгаж "баталгаажуулна" гэсэн үг. Бүхийл тѳрлийн нотолгоо, баримт болох үнэмлэх гэрчилгээ, төрсний-, гэрлэлтийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, сургууль тѳгссѳн гэрчилгээ, диплом, шүүхийн шийдвэр, тодорхойлолтуудыг Монголоос Герман хэлрүү мѳн Германаас Монгол руу Тѳрийн албан байгууллага, албан ёсны байгууллагуудаас шаардсан шаардлага хэрэгцээний дагуу орчуулна.
Орчуулах бичиг баримт хууль, анагаах ухаан, боловсрол, бизнес, технологийн чиглэлээр байж болно. Хэрэв ѳѳр чиглэлээр бол та урьд ѳмнѳ нь надтай холбоо барьж асууж ярилцахыг санал болгож байна.
Орчуулгын үнийг дараах байдлаар тооцно:
Олон хуудаст орчуулах материалын стандарт мөр нь хоосон зайг оруулаад 50-55 тэмдэгтээс бүрдэх ба үүнийг нэг мѳрѳѳр тооцож үнийг тохиролцоно. Албан бичиг болох Гэрчилгээ, тодорхойлолтын орчуулгын үнийг зарцуулах цаг, хүч чармайлтаас хамааран тус тусд нь тохиролцоно.
Надтай холбогдоно уу !
Хэрэв та надтай холбогдохыг хүсвэл Утсаар, имэйлээр эсвэл доорхи холбоо барих маягтыг бөглөх маягаар сонголтоо хийнэ үү. Би таны санал хүсэлтийг аль болох хурдан шийдвэрлэхийг хичээх болно!