Түрүүчийн бичлэгүүдэд би монголын бичиг үсгийн соёл хэрхэн өөрчлөгдөж хөгжиж ирснийг өгүүлсэн.
1-р хэсэг: Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I
2-р хэсэг:Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф II
3-р хэсэг: Орчин үеийн монголын уран бичлэг, каллиграф
Монгол уран бичлэг буюу каллиграф дорно дахины бийр бэхээр үсэг бичиг урлахуйн жишгээр биеэ даасан урлаг болж монгол хvний сэтгэн бодох чадвар, урнаар зохиомжлох євєрмєц онцлог шинж чанарыг хадгалан, яруу найраг, уран зургийн урлагтай нягт холбоотойгоор хөгжиж байна.
Энэ урлагийг монголд хөгжүүлж байгаа гол төлөөлөгчдийн тоонд монголын уран бичлэгийн мастерууд болох Д.Батбаяр, Г.Мэндооёо, Д.Баттөмөр, Л. Түвшинжаргал, Л. Сүхбаатар, Ж.Саруулбуян нарыг дурдаж болно.
<a href="Д. Батбаярын Чингис хаан
<a href="Д. Батбаярын Морь
<a href="Д. Батбаярын Бясалгал
<a href="Д. Батбаярын Монгол бичиг
Г.Мэндооёогийн ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ
Л. Түвшинжаргалын Би жаргалтай
Л. Сүхбаатарын Алтан хараацай
Л. Сүхбаатарын Алтан ураг- аас
Ш.Нармандахын Оюуны түлхүүрын хэсгээс бичсэн нь:
Хаан хүний гучин таван эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрдэм
Хатан хүний арван таван эрдмийн дотор
Сайхан ааль нэн эрдэм
Түшмэл хүний есөн эрдмийн дотор
Төвшин сэтгэл нэн эрдэм
Аялал жуулчлалын Женко компаны хамт олон монгол бичиг болон үндэсний ёс заншлаа сэргээн таниулж, сурталчилан хөгжүүлэх олон сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь үндэсний бичгээрээ бичиж сурах, урлах зорилготойгоор Номын отогийг байгуулан энэ 8 ханатай матмал уньтай өргөө гэрээ Чингис хааны бичгийн “Их өргөө” гэж нэрлэн монгол уран бичлэгийн бүтээлээрээ чимэглэсэн нь үнэхээрийн бахдууштай сайхан үйлс юм.