Аман орчуулга

Монгол-Герман, Герман-монгол хэлний аман орчуулга

ХБНГУ-ын муж улсын дээд шүүхэд тангараг ѳргѳсѳн хэлмэрч орчуулагчийн хувьд монгол хэлнээс -герман хэл рүү мѳн германаас монгол руу дараахь төрлийн аман орчуулгын үйлчилгээг танд санал болгож байна.
1. Хам цагийн буюу синхрон орчуулга : Яригчаас хоцрохгүйгээр яриаг бараг зэрэг орчуулах хэлбэр юм.
2. Дараалан орчуулах: Энд орчуулга хоцрогдож хийгдэнэ. Үйлчлүүлэгч 2-3 ѳгүүлбэр хэлсний дараа эсхүл хэлмэрч ярианы явцад тэмдэглэл хѳтѳлж яригч түр амсхийхэд орчуулга хийгдэнэ.
3. Видео буюу алсын зайнаас хийгдэх орчуулга: Видео орчуулга нь хэлмэрч, үйлчлүүлэгчийн хооронд утсаар болон видео техникээр дамжуулан харилцах байдлаар хийгдэнэ.
4. Шивнэж орчуулах: Ямар нэг технологи ашиглахгүйгээр сонсогчдод шууд шивнэж орчуулах синхрон орчуулгын нэг хэлбэр юм.
Орчуулгын хѳлс цагаар эсхүл ѳдрѳѳр тооцогдоно. Минутыг 0.5 цагaaр бүхэлтгэж тооцно (Ж: 15 мин. ≈ 0,5 цаг).

Та надтай холбоо барьж үнийн санал тавьж болно.

Хайх үг: Монгол-Герман, Герман- монгол аман орчуулга