Бичгийн орчуулга

2010 оны 7 сарын 6-нд Ерѳнхийлѳгч Элбэгдорж  “МОНГОЛ БИЧГИЙН АЛБАН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ зарлиг гаргаж баталсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар мѳн иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхыг тогтоосон.

2018 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргалаа.
Монгол бичгийн тухай мэдээллийг мѳн миний бүтээсэн   Монгол бичгээ сурцгаая вэбсайтыгта эндээс үзнэ үү.

Монгол-Герман, Герман-Монгол хэлний бичгийн орчуулга

Муж улсын  Дээд шатны шүүхээр шалгуулж, тангараг ѳргѳж, зѳвшѳѳрѳл авсан албан ёсны итгэмжлэгдсэн орчуулагчийн хувьд би бичгийн орчуулга дээр үнэн зөв, тѳгс бүрэн орчуулснаа баталгаажуулж тамга дарах эрхтэй. Зарим эрх бүхий байгууллага, албан тушаалтан, албан газраас албан баримт болох үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, иргэншилтийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, диплом, тодорхойлолт, зѳвшѳѳрѳл, шүүхийн шийдвэрийн орчуулгыг заавал баталгаажуулсан байх шаардлага тавигддаг.
Түүнчлэн хууль, боловсрол, бизнес, технологийн салбартай холбоотой бичвэр материалыг монгол-герман, герман-монгол хэлнээ орчуулна.
Монгол-Герман, Герман-Монгол хэл дээрх стандарт баримт бичгийн орчуулгын үнийг эх материалтай танилцсаны үндсэн дээр үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцоно. Орчуулгын тѳлбѳр нь орчуулах эхийн онцлог, хугацаа болон мэргэжлийн үг хэллэгээс хамаарч харилцан адилгүйгээр тогтоогдоно.
Үйлчлүүлэгч баталгаажуулахад нэмэлт төлбөр төлөхгүй.
Орчуулгын үнэ дээр шуудангаар илгээх үнэ (энгийн захидал 2 €, баталгаатай 4 -5 €) нэмэгдэнэ.
Орчуулгын нэмэлт хуулбарын үнэ 3 € .
Бусад үнэ тѳлбѳрийг үйлчлүүлэгчтэй ганцаарчлан тохиролцоно.

Монгол-Герман, Герман-Монгол бичгийн орчуулга

Та шуудангаар эсхүл и-мэйлээр дамжуулан өөрийн баримт материалыг(сканердсан эхийг) илгээнэ. Орчуулгатай холбоотойгоор асуух зүйл гардаг тул та утасны дугаар буюу и-майл хаягаа заавал бичсэн байхыг анхаарна уу.

Мэдээж та орчуулах материалыг ѳѳрийн биеэр авчирч ѳгѳх буюу авч болно. Тийм бол та надтай цаг тохирно уу. Орчуулсан материалыг шуудангаар илгээнэ. Цаг хугацаа, тѳлбѳртэй холбогдох болзол нѳхцлийг хүлээн зѳвшѳѳрѳлцсѳний дагуу би тѳлбѳрийн нэхэмжлэлийг танд явуулна. Орчуулгын төлбөр дансанд шилжигдсэний дараа орчуулгыг баталгаатай шуудангаар илгээнэ.
Та надтай холбоо барьж үнийн санал тавьж болно.

Хайх үг: Монгол-Герман, Герман-монгол бичгийн орчуулга